А.Дэвис гэмтэл авч, Лейкерс талбайдаа чухал хожлоо алдав

Тоглолтонд ирэхдээ хоёр багийн тоглогчид ямар стилийн хувцастай ордонд орж ирснийг бүгдээрээ эхлээд сонирхоцгооё.

 

 

Энэ улирлын тоглолтын хуваарь гарснаас эхлээд л тоглолтын оршил, өрнөл, тэмцэл, үр дүнгийн талаарх таамаг хөвөрч эхэлдэг. Өмнөх 5 тоглолтонд Леброны баг гуравт нь хожсон үзүүлэлттэй. Хоёулаа плэй-ин байрлалын 9 ба 10-т бичигдээд байгаа. Эзэд хожвол эрэмбээ хадгалж, урагшаа ч байрлалаа ахиулах боломтой. Зочид ялбал эсрэгээрээ 2 багийн байр солигдоно гэсэн үг. Тийм болохоор олны танил одууд ч ордонд олноор ирцгээсэн харагдав. Леброн-Стефф хоёрын харилцаа   Бичлэг үзэх

 

 

Тоглолтын эхнээс талбайн эзэд оноогоор илүүрхэж явсан ч цаг дуусах мөчид зочид нэг оноогоор илүү гарснаар эхний хагасыг өндөрлүүлэв. Муу мэдээ нь Лейкерсын төвийн тоглогч А.Дэвис гэмтлийн улмаас тоглолтыг орхисон явдал байлаа. Ингэснээр дайчид будагтай талбайгаас ихэнх оноогоо итгэлтэй салгах боломж бүрдсэн. Сэлгээнээс К.Томпсон хийх ёстойгоо хийж, 26 оноо, 4 самбар, 3 дамжуулалт өгөн, Ж.Куминга 23 оноо, 4 дамжуулалт, С.Көрри  Бичлэг үзэх   31 оноо, 6 самбар, 5 дамжуулалтаар багаа ялалт руу хөтлөв. Хамгийн гол нь гарааны тавт бүгд нэмэх үзүүлэлттэй, дээр нь холын шидэлт 14/34 буюу 41,2%-тай тоглосон нь тэдний хожих гол шалтгаан нь байлаа. Лейкерсчүүдээс Л.Жэймс 40 оноо, 8 самбар, 9 дамжуулалт, Д.Рассель 23 оноо, 13 дамжуулалт!

Тоглолтын тойм

 

 

 

Тоглолтын сүүлийн мөчид ордны цаг гацаж, техникийн завсарлага авч тоглолт түр завсарласан. Бүүр гурван ч удаа тоглолтыг эхлүүлээд. Довтолгонны цаг нь ажилладаггүй. Сүүлдээ ордны тайлбарлагч довтолгоооны цагийг зарлаж явсаар дуусгасан.

 

 

Өнөөдөр болсон зарим тоглолтын мэдээллээс сонирхуулбал :