Аатай тоглогч Арабыг зорилоо
Монголын волейболын спортын нүүр царай болсон шилдэг тоглогчдын нэг, Үндэсний шигшээ баг, Өмнөговь Шанх Транс багийн тамирчин Баттөрийн Батсуурь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубайн 1-р Лигийн SHABAB AL AHLI багт 3 сарын хугацаатай тоглохоор эх орноосоо элсэн цөлийн элит лиг рүү хөлгийн жолоо заллаа. МВХ-ны Үндэсний дээд лигийн энэ улирлын “Шилдэг довтлогч”-ийн, Монгол тамирчны уран гоё тоглолт, шалнаас тааз хүртэлх омог бардам хүчтэй цохилтууд Арабын нэгэн лигийг чимэх нь дамжиггүй. Тамирчиндаа амжилт хүсэцгээе.