Аваргуудын лигийн шинэ улирлын алалцаан болох хэсгийн тоглолтууд

Аваргуудын лигийн 2024-2025 оны улиралд 36 шилдэг багууд цоо шинэ хуваариар хэсгийн тоглолтоо хийнэ. Ингэхдээ чансаа өндөр 9 баг дээр суурилан, нэг баг 8 тоглолт/Өөрийн талбайд 4, айлын талбайд 4/ хийхээр оноолтыг сугаллаа. Зарим сонирхолтой татахуйц тоглолтуудаас дурдъя. Дэлдэн чихт цомыг хамгийн олон өргөсөн эзэн хааны баг талбайдаа Милан, Борусси Дортмундыг хүлээн ахав бол Манчестерын цэнхэрүүд ПСЖ, Ювентусын талбайд зочилно. Германы улаан бенцүүд нутагтаа ПСЖ,Портотай тулан, дараа нь Барсагийн Камп ноуд зочлох аж. Харин Каталоны нэр төрийн баг Германы улаан, шар хоёр машинуудтай Испанид нэг, Дортмундад нэг хурдлах хуваарьтай байна.