Аваргуудын тулаан онц сонирхолтой өрнөж, дараалсан хожлын цуврал зогсов

Эрдэнэт Майнерс 71:76 Хасын хүлэгүүд. Энэ улирлын 1-р тойргийн сүүлийн тоглолтуудын нэг болох аваргуудын хоорондын тоглолт үзэх юм ихтэй, эхнээсээ хяналт өндөр явагдав. Тойргийн эхний тоглолтуудад дан залуусыг гараанхаа бүрэлдэхүүнд гаргаж байсан Хүлэгүүд аажим аажмаар эрсдэлээ багасгаж, хашир мастерууд залуустаа тусалж эхэллээ. Б.Билгүүн, Д.Мөнхтүвшин нарын нягт тоглолт, олон хоногийн бэртэл гэмтлийн дараа талбайд гарангуутаа холын шидэлтээ амжилттай гүйцэтгэсэн А.Анандын эргэн ирэлт багтай хожих итгэл өгч байлаа. Шинэ улиралд нэг ч хожигдолгүй 11 дараалан хожиж, өнгөрсөн улирлаас хойш 23 удаа алгасалгүй ялалтын марш хийсэн Майнерс багийнхан тийм ч муу байгаагүй. Хол тасарсан оноог бага багаар ойртуулсаар тоглолтын сүүл рүү оноог хэд хэдэн удаа тэнцүүлсэн, илүү ч гаргасан. Гялалзаж яваа залуу холбогч Г.Ган-Эрдэнэ, хашир тоглогч, багийн ахлагч Н.Золжаргал нар эгзэгтэй үед гурав гурван удаа 3 онооны шидэлтүүдээ амжилттай болгосон. 4-р үеийн төгсгөлд MVP Б.Билгүүн торгуулийн 2 шидэлтийнхээ нэгийг алдсанаар 2 баг үндсэн цагт тэнцсэн. Нэмэлт цагт лигийн олон удаагийн аваргууд чамбай тоглосоор гол өрсөлдөгч багаасаа чухал хожил салгаж чадав.

Тоглолтын дараах Б.Билгүүний яриа  Бичлэг үзэх

Тоглолтын дараах  Хэвлэлийн хурлын бичлэг

Тоглолтын тойм үзэх