Агуу хөл бөмбөгчнийг тэвэрч чадсан азтай жаал хүү

Хөл бөмбөгийн фанатууд гэж хөгшин хөвөөгүй талбай руу ямар нэг аргаар нэвтэрч, хайртай тоглогчийнхоо гарын үсгийг авч, чадвал зургаа даруулах их хүсэл тэмүүлэлд автсан хүмүүс байх. Тэр тусмаа дэлхийн хэмжээний од Л.Мессигийн дэргэд нь очино, түүнтэй уулзана гэдэг ёстой алаан байхгүй юу. Ямартаа ч Барсагийн нэгэн фэн хүү агуу од руу чавхны чулуу шиг гүйж очин, хувийн хамгаалагч халзан нөхрийг давж, бүүр хүзүүгээр нь тэврээд амжсан энэхүү агшин түүний амьдралын хамгийн дурсамж дүүрэн үеийн нэг байх нь гарцаагүй. Үнэхээр азтай, азтай.  Бичлэг үзэх