Зах зээлийн нийгэмд тамирчин хүний хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор үнэлдэг болжээ. NBA-гийн энэ цаг үеийн супер оддын нэг С.Көрригийн сүүлийн гэрээний дүн 4 жилд 215 сая доллар. Тэрээр өдөрт 147159 доллар, ганцхан минутанд 102 доллар олдог. Дээр нь реклам сурталчилгааны зах зээлээс ч хангалттай мөнгө босгодог нэгэн. Гэхдээ тэр өөрөө гүйгээд байхгүй. Түүнийг нүүр царайгаа болгохыг хүссэн бизнесийнхний олон саналуудаас бүх цаг үеийн агуу шидэгч маань сонголтоо хийдэг. Хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөөрөө тэр энэ бүхнийг бий болгож чадсан.