Азаа азаргалсаар манай баг Азийн аваргын шилдэг наймд үлдлээ
FIBA 3×3 Asian Cup-2024. Монгол 20:14 Тайланд. Хэсгийн эхний тоглолтондоо Шри-Ланкын багийг нэлээн зовж байж хожсон манай залуус Тайландын шигшээ багтай хийсэн хэсгийн сүүлийн тоглолтонд бүх талаараа илүүрхсэнээр итгэл дүүрэн ялалтаа зарлав. Тоглолтын эхний оноог С.Биндэръяа авсан бол удалгүй А.Ананд, А.Азбаяр, Ч.Тэмүүлэн нар оноог ээлж дараалан түүх шиг боллоо. Тоо 7:4 байхад бидний сайн танил Ф.Лиш холоос шидэн оноог 7:6 болгож ойртуулсан. Энэнээс хойш Монголын шигшээгийн залуус талбай дээр жинхэнэ утгаараа дураараа дургицгаав. Ялангуяа тоглолтын төгсгөлд багийн ахлагч А.Анандын гоёмсог оролт, оновчтой нэгийн дамжуулалтууд, А.Азбаярын азаргалсан дөрөв дараалсан аймшигтай довтолгоо эсрэг багаа нам номхруулсан. Ийм маягаар аархаж тогловол хасагдах эхний шатанд Катарын багийг зүгээр л бүхлээр нь залгих юм байна. Амжилт залуус аа! Үзүүлээд өгцгөө!
Тоглолтын бүтэн бичлэг үзэх