Азербайжан 1:0 Монгол. Тоглолтын гол баатар хаалгач Э.Мөнх-Эрдэнэ!
Нөхөрсөг тоглолт. Азербайжан 1:0 Монгол. Монголын үндэсний шигшээ баг 2024 оны эхний цугларалтаа энэ сарын 18-26-ны хооронд ОУХБХ/FIFA/-ны шигшээ багуудын өдрийн хүрээнд хийж байгаа. Хоёр багийн тоглолт Баку хотын Тофик Бахрамов цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Өмнө нь манай шигшээ баг Европын багуудаас Гүржийн шигшээ багтай тоглож байсан. Монголын шигшээ баг дараах гарааны бүрэлдэхүүнтэйгээр талбайд гарав. Багийн ахлагч Орхоны Мөнх-Оргил шигшээ багтаа 21 дэх тоглолтондоо оролцлоо.
Хаалгач Э.Мөнх-Эрдэнийн яриа Бичлэг үзэх
Шигшээ багийн бэлтгэл Бичлэг үзэх
Шигшээ багийнхан чөлөөт цагаараа Бичлэг үзэх
Үндэсний шигшээ багт анх удаагаа дуудагдсан Чехийн дээд лигийн “Динамо Ческе Будеёвице” клубын довтлогч Гантогтохын Төгөлдөр Бичлэг үзэх
Тоглолтын гэрэл зургаас
Одоо хөл бөмбөгийн хүрээнийхэнд ганцхан л том асуудал байна. МХБХ гэдэг спорт холбоо буюу ТББ-ын засаглалыг сайжруулах, илүү олон нийтэд нээлттэй болгох тал дээр ажиллах! Энийг хийхгүй бол хичнээн сайн тамирчид, дасгалжуулагч байгаад нэмэргүй. Спортын хөгжлөө, тамирчдаа, хөгжөөн дэмжигчдээ дэмжсэн бодлого ус агаар шиг дутагдаж байна. Тэрнээс энд тэнд гоё заал, танхимд хэлэлцүүлэг хийснээр, аль нэг байгууллагатай төрийн тэргүүний нэрийг барьсан улаан, цэнхэр хавтастай санамж бичиг солилцсоноор хөгжил ирэхгүйг хаана хаанаа бодох л хэрэгтэй. Монголоо гэсэн сэтгэлтэй, хөл бөмбөгийн спортоо хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй, бодит шүүмжлэлийг хүлээн авах чадвартай жинхэнэ удирдагч, удирдлагын чадварлаг баг үнэхээр үгүйлэгдэж байна.
Ингээд үндэсний шигшээ багийн тамирчиддаа Африк тивийн Танзанийн шигшээ багтай хийх дараагийн тоглолтонд нь амжилт хүсье. Тоглолт нөгөөдөр 3-р сарын 25-ны орой Улаанбаатар хотын цагаар 21:00 цагаас болно.
Спортын сэтгүүлч Н.Тамир