Азийн оюутны байт харвааны тэмцээн өндөрлөлөө

Тайваны Тайбэй хотноо болсон Азийн оюутны аварга шалгаруулах байт харвааны II тэмцээн өндөрлөв. Тэмцээнд 7 орны 46 харваачид оролцон, танхимын спортын ангиллаар буюу 18 м-ийн харвааны рекурв ба компайндын төрлөөр явагдлаа. Монголын тамирчин М. Энхбаяр рекурв харвааны төрөлд шагналт V байрт шалгарсан бол тамирчин Н.Хатанзориг IX байрт оржээ. М.Энхбаяр энэ тэмцээний чансааны тэргүүн тамирчин Тайваны Лю Тай Юүнд 1/4 шигшээ харваанд 6:2-оор ялагдсан бөгөөд Тайваны тамирчин цааш хийгүй харвасаар аваргын алтан медаль хүртсэн байна. Тэмцээнийг Тайвань, Энэтхэг, Сингапурын тамирчид тэргүүллээ.