“Үндэсний алтан цом”-ын төлөөх барилдааны хагас шигшээ буюу 3-р тойргийн 2 дох барилдаанд Увс-Завханы баг учраа таарснаас Увс аймгийн баг 17:8-ын харьцаатай илүүрхэн, ээлжит ялалтаа авлаа. Увс аймгийн багаас даян аварга Н.Батсуурь/3/, улсын аварга П.Бүрэнтөгс/3/, улсын начин Ж.Ням-Эрдэнэ/1/ 3-р тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан аймгийн арслан Л.Энхсаруул/3/, улсын начин О.Түмэн/4/, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ/3/ нар нийт 17 даваа авсан бол Завхан аймгийн багаас улсын начин Т.Дүгэрдорж/3/, аймгийн хурц арслан М.Амарсанаа/2/, аймгийн арслан А.Нармандах/1/, аймгийн арслан Д.Батбаатар/2/нар нийт 8 даваа авсан байна. Аймгийн арслан Х.Болдбаатар барилдаагүй бөгөөд Завхан аймгийн баг сэлгээгүй хийсэнгүй. Увс аймгийн багийн дасгалжуулагчаар Д.Энхболд, Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Ш.Уламбаяр нар ажиллалаа.