Аль алинд нь ашиггүй хуурай тэнцээ

Монголын Премьер лигийн 13-р тойргийн тоглолт. Хангарьд 0:0 Дэрэн. Энэ тоглолтоос өмнө “Хангарьд” 5 дараалан хожоод байсан бол “Дэрэн” хүснэгтийн хоёрт жагсаж буйгаас гадна өмнөх тойрогт 7:0 гэсэн том ялалт байгуулаад байв. Тоглолтын гол үйл явдал 1-р үеийн төгсгөлд өрнөсөн.
Марокко легионер Акава Салим “Хангарьд”-ын ахлагч П.Баярцэнгэл дээр хийсэн алдааныхаа төлөө улаан хуудас авч хөөгдсөнөөр “Дэрэн” дутуу бүрэлдэхүүнтэй үлдсэн юм. Хүний илүүтэй болсон “Хангарьд” 2-р үед довтолгооны санаачилгыг илүү авсан ч “Дэрэн”-гийнхэн эмх цэгцтэй хамгаалсаар.
Улмаар “Дэрэн”-чүүд төгсгөл хэсэгт хэд хэдэн аюултай сөрөг довтолгоо хийсэн ч “Хангарьд”-ын хаалгач Б.Ариунболд найдвартай байв. Ийнхүү долоон шар, нэг улаан хуудастай, ширүүн тэмцэлтэй 90 минутийн хөлбөмбөг гоолгүй өндөрлөж, багууд оноо хуваалаа. “Дэрэн” энэ тоглолтод тэнцсэнээр хүснэгтийг тэргүүлэгч “Фалконс”-оос 11 онооны зөрүүтэй болов.
“Дэрэн” багийн хамгаалагч Б.Ууганбатын яриа   Бичлэг үзэх
“Хангарьд” багийн хаалгач Б.Ариунболдын яриа   Бичлэг үзэх
Тоглолтын шилдгээр 90 минутийн турш довтолгоо, хамгаалалтад тун идэвхтэй тоглосон “Дэрэн”-гийн солонгос легионер И Си Ён тодорсон.