Апесын шинэ цэрэг К.Уолкер багтайгаа анхны тоглолтондоо оролцлоо

Лигийн тэмцээний 2-р тойргийн тоглолт. IHC Apes 118:95 ШУТИС Акулууд. Ямар ч багтай тоглосон өндөр хэмнэлтэй нягт хамгаалалтаараа ялгарч байгаа Апесчууд эхний үед өрсөлдөгчөөсөө 16 оноо авсан ч дараагийн үед ердөө 16 оноо цуглуулж, эсрэгээрээ энэ үед Акулууд 6 оноо илүү авав. Тоглолтын 3-р үед тэргүүлэгчид багийн системдээ бүрэн орсоор тоог 87:68 болгож холдууллаа. Шийдвэрлэх үед технологийн сургуулиар овоглосон багийнхан өгөө аваатай тоглосон ч санасандаа хүрч чадсангүй ээлжит ялагдлаа хүлээсэн бол IHC Apes баг улирлын 16 дах хожлоо баталгаажуулснаар хүснэгтийн дэд байраа хадгалж үлдэв. Хожил, хожигдол адил яваа Эрдэнэт Майнерс баг 1-р тойрогт ялснаараа тэдний дээр бичигдсэн хэвээр. Энэ сарын 24-ний өдөр болох 2-р тойргийн хоорондын тоглолтоос их зүйл шалтгаална. Өнөөдрийн тоглолтонд ШУТИС Акулуудын легионер Ж.Артур 30 оноо, 5 самбар, торгуулийн шидэлт 11/11 буюу 100%-тай тоглож, Апесын залуу тоглогч Ц.Санчир 23 оноо, холын шидэлт 5/8 62,5%, довтолгоо 7/10 70% гэсэн тун давгүй үзүүлэлтийг талбайд үзүүллээ. Харин анхны тоглолтондоо оролцсон К.Уолкер 18 оноо, 5 самбараар багийнхаа хожилд хувь нэмрээ оруулжээ.

 

Ц.Санчирын яриа   Бичлэг үзэх

Тоглолтын дараах   Хэвлэлийн хурлын бичлэг