Аралтай аварга түрүүлж, хурц харцага үзүүрлэсэн барилдаан
Улсын арслан “Босоо” хэмээх Сосорын Шагдарын нэрэмжит Завхан аймгийн Баянхайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харъяат, “Аврагч” спорт хороо,” Ажнай” групп, “Увс нуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв. Барилдааныг Завхан аймгийн Баянхайрхан сумын Улаанбаатар хот дах нутгийн зөвлөлийн дарга, “Миг” группийн ерөнхийлөгч Банзрагчийн Түвшингийн санаачлагаар зохион байгуулжээ. Барилдааны их шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Өмнөговь аймгийн Манлай сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “АПУ” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан С.Доржпалам нар шалгарсан бол дунд шөвгийн наймд улсын харцага Л.Лха-Очир, улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Түвшинтөгс, цэргийн заан Ө.Батсуурь нар үлдсэн байна. Гэрэл зургийг Б.Батбаяр, О.Амарсанаа.