МҮБХ-ны “Үндэсний Алтан цомын төлөөх” шигшээ 8 багийн барилдаан Архангай-Төв аймгуудын хооронд өрнөж, Архангай аймгийн баг 18:7-аар илүүрхснээр шөвгийн дөрөвт хамгийн түрүүн шалгарч үлдэв. Арын хангайн бөхчүүдээс улсын харцага Б.Зоригтбаатар/5/, улсын харцага С.Сүхбат/4/, аймгийн арслан Э.Мөнхжаргал/2/, аймгийн арслан Д.Ням-Очир/4/, цэргийн заан Ө.Батсуурь/2/ даваа авцгаан, сүүлийн тойргоос барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва багтаа нэг даваа нэмэрлэснээр нийт 18 даваа авсан бол Төв аймгийн багаас улсын начин Д.Хүдэрбулга/4/, аймгийн арслан Л.Даваажамц/2/, аймгийн арслан Н.Дашдаваа/1/ нар 7 даваан авсан бол аймгийн хурц арслан Э.Төгөлдөр, аймгийн арслан Л.Энхтүвшин нар хараахан даваа авч амжсангүй барилдаанаа дуусгалаа. Мөн Төв аймгийн баг сэлгээгүй барилдав. Архангай аймгийн баг “Бөхбилэгт” дэвжээний багийн дасгалжуулагчаар улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Ө.Даваабаатар нар ажилласан юм. Ялсан баг 20 сая төгрөгийн шагналын болзол биелүүлсэн бол ялагдсан 5 сая төгрөгийн урамшуулал гардав.
Өнөө орой Өвөрхангай-Өмнөговь аймгууд учраа тааран барилдана.