Б.Бат-Өлзий зааны бядтай түрүү
Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Авто замчдын баярт зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таруугийн таван улиас” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нью Майнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Вайт Эвэнт Холл” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Дээдсийн жигүүр” ХХК, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Э.Сумъяабат нар шалгарсан бол дунд шөвгийн наймд улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Л.Лха-Очир, улсын харцага Ш.Пүрэвгарьд, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар үлджээ. Дараагийн барилдаан ирэх 7 хоногийн амралтын өдрүүдэд 11-р сарын 11 нд ТВ9 телевизиийн 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, 11-р сарын 12 нд Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжлэх юм.