Про ангиллын талаар та юу мэдэх вэ? Про гэдэг нь “Professional” буюу мэргэжлийн гэдэг үгний товчлол бөгөөд про тамирчид “IFBB Professional League”-д харьяалагддаг бөгөөд Про картын эзэн болсноор дэлхийн өнцөг булан бүрт болдог энэ ангиллын тэмцээнд оролцох эрхтэй болдог. Про картыг яаж авдаг вэ? Mr.Olympia буюу мэргэжлийн олимпийг дагалдаж сонирхогчдын тэмцээн буюу Про картны төлөөх өрсөлдөөнд ангилал бүрийн аваргууд өрсөлддөг. “ Mr.Olympia Amateur“ голдуу нэг ангилалд 3 про карт олгоно. Харин “Pro Qualifier” нэг ангилалд ганцхан л Про карт олгоно. Про болчихлоо. Одоо жинхэнэ Mr.Olympia буюу мэргэжлийн тайзан дээр яаж гарах вэ? Про карттай тамирчид буюу ангилал бүрийн Про тэмцээнүүд олон газарт зохион байгуулагддаг. Энэ тэмцээнүүдэд ангилалдаа түрүүлж байж л Mr.Olympia буюу жинхэнэ аваргуудтай өрсөлдөх эрхээ олж авдаг. Про тэмцээнүүд нь эхний 15 байрыг онооны жагсаалтаар байрлуулдаг бөгөөд шигшээд 5 байр шалгаруулж, түрүүлсэн нэг л тамирчин “Mr.Olympia”-д оролцох эрх авна. Ингэхээр маш олон шалгуур давж байж жинхэнэ олимпод оролцох эрхийн эзэн болдог!
Монголын бодибилдинг фитнессийн түүхэнд “Mr.Olympia” буюу “Бодибилдингийн Олимп”-д оролцож байсан түүх байхгүй бөгөөд “IFBB Bikini Pro” тамирчин Б.Уянга нь #Taiwan #Pro #Bikini тэмцээнд түрүүлснээр 2024 оны “Mr.Olympia”-д Монгол Улсаас анх удаа оролцох эрхийг авч, жинхэнэ олимпийн тайзан дээр зогсох эрхтэй болсон нь маш том амжилт! Манайхан ялгаж салгаж ойлгоорой! Тамирчин Уянга нь гавъяа байгуулсан гавъяатай тамирчин. Тийм болохоор төр засаг анхааралдаа авах нь зүйд нийцнэ. Мэргэжлийн ангилал, сонирхогчийн ангилал тус тусдаа өөр өөрийн гэсэн онцлогтой, том тэмцээнүүдтэй байдаг. Монголын бодибилдинг, фитнесийн тамирчид үнэхээр сайжирч өсч байгаа. Амжилт гаргаж байгаа нэгэндээ урам өгч, гоё дэмжээд өгцгөөе. Таны ээлж иртэл бусдад алга ташиж байгаарай.
Медаль гардах агшин   Бичлэг үзэх
Эх сурвалж : ОУХМ Г.Жамц