Боулингийн оноог хэрхэн тооцох вэ?

Боулингийн нэг тоглолт нийт 10 үе явагдах бөгөөд үе түс бүрт 10 пинийг унагаах зарчмаар тоглодог. Пинийг бүгдийг унагааж чадаагүй бол 2 шидэлтээр унагаасан пиний тоогоор оноо авна. Эхний шидэлтээр бүх пинийг унагааж чадаагүй ч, 2 дох шидэлтээр 10 пинийг авахыг Spare (/) гэнэ. Spare хийхэд 10 оноон дээр дараагийн шидэлтийн авсан оноо нэмж бодогдоно. Харин эхний шидэлтээр бүх пинийг унагаахыг Strike (X) гэх ба Strike хийхэд 10+ дараагийн үеийн бүх оноо нэмэгдэж бодогддог. Double strike 20 оноо + 3 дах үеийн авсан оноо, triple strike буюу turkey 30 оноо гэх маягаар оноо бодогдоно. 9 үе strike авснаар 270 оноо авах бөгөөд 10-р үед 3 сэт пинийг 3 бөмбөгөөр шидэх боломжтой. Эхний сэтийг 2 бөмбөгөөр унагаж чадаагүй бол тоглоом өндөрлөнө. 10 үе strike хийх буюу 12 дараалан бүх пинийг унагааж чадвал “perfect game” ДЭЭД ОНОО болох 300 оноог авдаг.