Волейболчид Макаогийн багийг хожсоноор тэмцээнээ өндөрлүүллээ

Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр Монголын шигшээ баг Макаогийн шигшээ багтай тоглож 3:1 харьцаатайгаар ялалт байгуулснаар 7-р байрт шалгарав. Манай баг тэмцээний хэсгийн тоглолтуудад Хонгконг, БНАСАУ-ын багуудад 3:1-ээр, БНСУ-ын багт 3:0-ийн харьцаагаар хожигдсон. Харин сүүлийн тоглолтондоо чамбайхан тоглон, амттайхан хожлыг авснаар нутгийн зүг хөлгийн жолоо заллаа.

 

Монгол-Макао. Гэрэл зургийг Ууган-Эрдэнэ

 

 

 

 

Хэсгийн тоглолт-3 Монгол-БНСУ Тоглолтын бүтэн бичлэг үзэх

 

Монгол-БНСУ. Гэрэл зургийг Ууган-Эрдэнэ