Волейболын дээд лигийн 3-р тойрог Баянхонгор аймагт эхэллээ

МВХ-ны Үндэсний дээд лигийн 3-р тойргийн тоглолтууд Баянхонгор аймагт эмэгтэй багуудын тоглолтоор өнөөдөр эхэлж байна. Эрэгтэй багуудын тоглолт нөгөөдрөөс эхлэх бөгөөд Натур Мед Толун баг гэхэд Өвөрхангай аймгаар аялан тоглолт хийж, хөдөө орон нутагт волейболын спортоо сурталчилж яваа нь сайн жишиг юм. 2-р тойргийн тоглолтыг эрэгтэй багуудаас Өмнөговь Шанх Транс баг хожигдолгүй тэргүүлж, Натур Мед Толун, Тэнүүн-Огоо багууд удаалсан бол эмэгтэй багуудыг Хилчин 6 хожил, 1 хожигдолтой илүүрхэв. Тэдний араас 5 ялалт, 2 ялагдалтай Хөвсгөл Эрчим нэхэж, адилхан 4 хожил, 3 хожигдол хүлээсэн 4 баг жигдхэн дараалжээ.

Хөвсгөл-Эрчим багийн тамирчдыг онцолж байна  Бичлэг үзэх

2-р тойрог. Тэнүүн-Огоо-Хашхан  Тоглолтын тойм үзэх

2-р тойрог. Хөвсгөл Эрчим VS Ховд Ижил Алтайн Барс  Тоглолтын тойм үзэх