Гарьдуудын хоёр дараалсан хүнд тоглолт
BCH Гарьд 75:69 Хасын хүлэгүүд. Лигийн тэмцээний мөнхийн өрсөлдөгчдийн айхтар тулаан мөн ч үзүүштэй болов. Гарьдууд олон оноогоор илүүрхэж явсыг Хүлэгүүд 4 оноо хүртэл ойртуулж чадсан. Харин тоглолтын шийдвэрлэх үед шинэ залуу тоглогчид илүү үүрэг рольтой тоглосныг зориуд дурдах нь зүйтэй. Аваргуудын өрсөлдөөний энэ удаагийн ялагч нь тэнгэрийн жигүүртнүүд байж, 2 өдөр дараалсан хүнд тоглолтын сүүлийнхээс нь хожил салгаснаар хүснэгтийн 3-р байраа хадгалж үлдлээ.