Д.Стөүн 30 оноо авсан ч Хүлэгүүд оноогоор илүүрхлээ
Лигийн 2-р тойргийн тоглолт. Хасын Хүлэгүүд 76:69 Завхан Бродерс. Аль аль багуудад хожил тун хэрэгтэй байлаа. Хүлэгүүдийн гарааны тавтад залуу тоглогч О.Саруул-Эрдэнэ гарсан ч ёрдөө 12 минут талбайд байв. Нэг л болж өгсөнгүй. Харин А.Азбаярын хувьд хувийн алдаа 6 болсныг эс тооцвол 19 оноо, 6 самбар, талбай дээр үр дүн +22 гэсэн дажгүй үзүүлэлттэй тоглов. Бродерсын амин сүнс болмон Д.Стөүн 30 оноо, 9 самбар, 4 оновчтой дамжуулалтыг бүртгүүлсэн ч баг нь дахиад л шийдвэрлэх 4-р үед ялагдал хүлээв. Тоглолтын төгсгөлд залуу тамирчин С.Мөнхбаатар эгзэгтэй үед бөмбөгөө хураалгаж, өрсөлдөгч багтаа боломж олгосон нь харамсалтай.
А.Азбаярын яриа Бичлэг үзэх
Тоглолтын дараах Хэвлэлийн хурлын бичлэг