Дайчдын босс ууртай байна
Баг нь дахиад л орон гаран тоглолт үзүүлэн, Мемфис Гриззлис багт 107:116-гийн харьцаатай ялагдал хүлээсний дараа Стив Керр дасгалжуулагч баг тамирчдынхаа талбайд үзүүлсэн тоглолтонд сэтгэл ихээхэн дундуур байгаагаа илэрхийлжээ. Өнөөдрийн тоглолтод Дрэймонд Гриaн удаан хугацааны дараа эргэн ирсэн ч гол бүрэлдэхүүн байхгүй багт хожигдсон болохоор цухалдахаас өөр яахав. Тэрээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Бид тоглолтондоо маш хайхрамжгүй хандлаа. Манай багийнхан өөрсдийгөө яг хаана яваагаа ойлгох ёстой. Бид ямар амжилт үзүүлээд байна?” гэж хэлжээ.