Дархан-2024 нанчилдааны эхний өдрийн сониноос

Дархан уул аймагт төдэй гараанаас гарсан дэлхийн шатрын холбооны мастэр ЗУЛЗАГЫН БЯМБААГИЙН нэрэмжит уламжлалт “ДАРХАН 2024” тэмцээн 5 өрөг тоглогдож, замынхаа 55%-ийг туулсан ажгуу. Дараах 4 ангилалд 230 шатарчин 15 мин+10 сэкунд рапид цагийн хяналтаар илд зөрүүлэн, нум эвшээлгэж буй хэмээн зохион байгуулагч спортын мастэр, улсын шүүгч Цэнд-Аюушийн Отгонбат мэдээлэл өгч байна лээ.
♟️2000-с дээш чансаатай тоглогчдын А ангилал
♟️Эмэгтэй ангилал
♟️1700-1999 хүртэлх чансаатай тоглогчдын B ангилал
♟️1699 хүртэлх чансаатай тоглогчдын С ангилал
Акулуудын уралцдаг А ангиллыг FM Сумьяагийн Чингүүн 4.5, IM Хуягцогтын Итгэлт нар 4.0 оноотой өнгөлж байгаа үзэгдэнэ. Хоёулаа л хэдхэн хоногийн өмнөхөн дэлхийн шатрын олимпиадад нанчилдаж байгаад эх орондоо ирцгээсэн Далайцэрэн шиг л бяртай байгаа л даа. Даа ялангуяа сур шиг сунаж, сум шиг харайдаг Сумьяагийн Чингүүн яг л рапид цагны тоглогч. Энийгээ ч харуулан өнгөрсөн жил Чин Ван Ханддоржийн нэрэмжит тэмцээнд магнайдаа тоосгүй түрүүлсэн. Эрсдэл хийх дуртай, динамик түрэмгий хэв маягтай үзүүштэй гоё тоглогч бол манай Чингүүн.
Эмэгтэй ангилалд нөгөө л олимпиадын шигшээ багийн хоёр WFM Бат-Эрдэнийн Мөнгөнзул, WFM Эрдэнэбаярын Хүслэн нар 4.5 оноотой зуузай холбоод магнайлж явна. Хоорондоо л тэнцсэн байх.
Одоо WCM Энх-Амгалангийн Энхрий Vs WFM Бат-Эрдэнийн Мөнгөнзул, WCM Эрдэнэцагааны Зол-Учрал Vs WFM Эрдэнэбаярын Хүслэн гэсэн тулаанууд хоймрын First, Second ширээнүүдэд, гутгаар ширээн дээр Дарханы өндөр Маргадын хоёр шавь WMK Мягмардоржийн Оюумаа Vs Мягмарын Цэлмэг гэсэн battle явагдах болой.
B ангилалд Сэлэнгийн “Таван хан”-ы NM Өлзийбатын Бат-Очирын гарын бүтээгдэхүүн Гэрэлмаагийн Чулуунбаатар гэдэг хүү өнчин ишигний гарзгүй 5.0 оноотой 100% гүйцэтгэлтэй саахалтын зайтай тасрах маягтай л өнгөлж байнаа. Ар дээр нь 4.0 оноотой 5 тоглогч шил дараад нэхжийнэ.
Хэн нь ч цом өргөж мэдэх таамаглах ямар ч боломжгүй мангар олон 110 оролцогчтой C ангиллыг Санчирын Нямхүү, Ламжавын Амгаланбаатар хэмээх 2 дайчин 5.0 оноотой чүүт2 давамгай чартын нэг, хоёрт бичигдэн тэргүүлснээр эхний өдрийг дуусгасан харагдана. Өсвөрийн тамирчид л байх. Харуул сайн таньдаггүй. Өнөөдөр 6-р өрөг эвэр бүрээгээ үлээн, энд тэндгүй цавчилдсанаар эхлэх нь уйлгамжтай. БҮХ ТАМИРЧДАД GOOD LUCK