Долоон настай шатарчин охин Н.Аз-Эрдэнэ дэлхийн аварга боллоо
Перугийн нийслэл Лима хотноо зохион байгуулагдсан 2024 оны шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хөвсгөл аймгийн уугуул, 7 настай Н.Аз-Эрдэнэ охидын ангилалд 8 өрөг хожиж, дэлхийн аваргын алтан медалийн эзэн болжээ. Бяцхан аварга маань Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Хөх монгол” шатрын клубын тамирчин бөгөөд аав н.Нямдаваа нь охиноо дасгалжуулан, энэхүү том амжилтанд хөтөлсөн байна. Монголчууд бид оюуны бядаараа дэлхийн хаана ч гайхуулах юм даа.