“Астана-2024” Дэлхийн нүүдэлчдийн V наадам Казахстаны нийслэл Астана хотод есдүгээр сарын 8-13-ны өдрүүдэд болж, 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд, 97 багц медалийн төлөө өрсөлдөв. Наадмын тав дах өдөр зоос шүүрэх төрөлд манай тамирчин М.Науырызбек мөнгөн медаль хүртжээ. Уг наадамд Монгол Улсаас спортын 16 төрөлд 66 тамирчин өрсөлдөж, 5 мөнгө, 9 хүрэл медальтайгаар 89 орноос XIX байрт жагссан байна. Дараагийн наадмыг 2026 онд зохон байгуулахаар эрхээ авсан Кыргизстан улсын хувьд өмнө нь 2014, 2018 онуудад наадмыг хүлээн авч байсан арвин туршлагатай юм.