Дэлхийн шилдэг жүдоч, МУГТ Ц.Цогтбаатар : Олимпийн аварга болох зорилготой бэлтгэлээ хийж байгаа
Олимпийн жил, шинэ он гарахтай зэрэгцэн спортын сэтгүүлч Н.Тамирын санаачилсан “ТАМИРЫН ЦАГ”шинэхэн контентын хоёр дох дугаар үзэгч, спорт сонирхогч олонд хүрч эхэллээ. Нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, Олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн болон Ази тивийн аварга, МУГТ Цэнд-Очирын Цогтбаатар уригдан оролцож, өөрийн амьдрал, их спортын замналынхаа талаар илэн далангүй сонирхолтой яриа өрнүүлснийг та бүхэн хүлээн авч үзээрэй. Дэлхийн топ жүдоч түүний хувьд хамгийн том зорилго нь “ОЛИМПИЙН НААДМЫН АВАРГА” болох. Мэдээж тэр зүтгэнэ, хичээнэ, хөдөлмөрлөнө, тэмүүлнэ, зорьсондоо ч хүрч чадна. “Парис-2024″олимпийн наадам айсуй. Эффелийн цамхагт аваргын алтан медальтайгаа гарахыг ерөөх л үлдлээ дээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгч BESTCUP COFFEE, Цангаагаа тайлж, дархлаагаа дэмж VIDA DRINK. хамтрагч UI Lounge ресторан.
[embedyt] https://www.youtube.com/watch?v=SkHmznDic5Q[/embedyt]
ТАМИРЫН ЦАГ. Talk show. Эхний дугаарын зочин, багийн спортын Азийн наадмын анхны хүрэл медальт, сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч, дээд лигийн IHC Апес багийн ахлагч Мягмарсүрэнгийн Өлзий-Орших
[embedyt] https://www.youtube.com/watch?v=oAzyWhwx9vQ[/embedyt]