Дэлхийн шинэ аварга усанд хаясан чулуу шиг сураггүй шүү
Дэлхийн шинэхэн аварга Дин Лирен усанд хаясан чулуу шиг сураггүй алга болоод 6 сарын нүүрийг үзэх гэж байна. Хамгийн сүүлд 175 хоногийн тэртээ тэмцээний танхимд харагдсанаас хойш ахиж, хаана ч үзэгдсэнгүй. Тэр ер нь хааччив?? Бермудын гурвалжинд тэнэж яваад алга болвуу, Магнусаас яаж тохой илүү болох вэ хэмээн сансрын сансрын юм сэтгэж байгаад хар нүхэнд соруулчвуу? Уур болоод дэгдчихвүү, утаа болоод сарничихвуу? “Grand chess tour 2023”, “Sinquifield cup 2023” тэмцээний зохион байгуулагчид дэлхийн аварга Дин Лиренийг хүндэтгэн, “Умгар өргөөнд минь саатан морилж, таалан оролцоно уу” хэмээн урилга хүргүүлсэн ч “Би хүслийн ундаа болохоос түмний ундаа биш. Илүү тэнгэртэйд нь уригдаж, ижил тэнгэртэйд харагдана” хэмээгээд эхнийхэд нь салаавч, хоёр дахид нь дунд хуруу өгсөн байна. Яасан их зантай, ямаан омогтой хог вээ. Эх сурвалж : Харуул Харуул