Монголын Премьер лигийн 15-р тойрог. Дэрэн 6:0 Баварианс.  Эхний үед эмх цэгцтэй хамгаалж байсан “Баварианс”-чуудын нягт ажиллагааг 31 дэх минутанд төгсгөл болов. Б.Өсөх-Ирээдүйгийн алсын дамжуулалтыг солонгос легионер И Си Ён хүчтэй гуядаж цохин гоёмсог гоол оруулснаар “Дэрэн” тэргүүллийг авсан. Энэ гоолоос хойш тэдний довтолгоо сэргэж, өрсөлдөгчдөө боломж олголгүй довтолсоор дахин 5 бөмбөг оруулсан юм. И Си Ён энэ тоглолтод дубль хийж, багийнхаа ялалтанд үнэтэй хувь нэмэр оруулав. Түүнчлэн М.Батням, Акава Салим, А.Пүрэвсүрэн нар сэлгээгээр орж ирэн гоолдсоныг дурьдах ёстой. Өмнөх тоглолтыг хуудасны торгуулийн улмаас өнжсөн марокко легионер Акава Салимын хувьд талбайн төвөөс бөмбөгийг туусаар нэгэн гайхалтай гоол хийлээ. Илүүрхсэн ялалтын дараа“Дэрэн” 29 оноотой болж, хүснэгтийн дэд байраа баталгаажууллаа. Тэд дараагийн тойрогт “Брера Илч”-тэй тоглох бол “Баварианс” мягмар гарагт “Хаан Хүнс-Эрчим”-тэй тоглох хуваарьтай.

“Дэрэн” багийн хагас хамгаалагч, тоглолтын шилдэг Б.Өсөх-Ирээдүйгийн яриа   Бичлэг үзэх

Тоглолтын гэрэл зургууд

 

 

 

Тоглолтын шилдгээр “Дэрэн”-гийн хагас хамгаалагч Б.Өсөх-Ирээдүй тодорлоо.Тэрээр “Баварианс”-ын хаалганд гоол оруулаагүй ч гоолын дамжуулалт өгч, торгуулийн цохилт авчирч, тун үр бүтээлтэй тоглосон юм.