Катарын нийслэл Доха хотноо болж буй усан спортын ДАШТ-2024 тэмцээний 4 х 100м-ийн холимог буухиа сэлэлтэнд Монголын багийн залуус 4:05.09 амжилтыг үзүүлснээр Монгол Улсын дээд амжилтаа дахин шинэчилж, ирээдүй дүүрэн тамирчид гэдгээ батлан харууллаа. Тамирчдынхаа зай тус бүрийн нэг бүрчилсэн амжилтыг сонирхуулбал :
– Араар даллах сэлэлт ОУХМ Э.Ариунтамир 1:04.72
– Мэлхий сэлэлт ОУХМ Э.Эрхэс 1:05.48
– Далайн гахай сэлэлт ОУХМ Б.Энхтамир 58.42
– Өврөөр даллах сэлэлт ОУХМ Б.Энххүслэн 56.47