Дээд лигийн 9-р тойрог. Брера Илч 20:1 Төв Азарганууд

Дээд лигийн 9-р тойрог. Улирлын тоглолт-44. ТӨВ Азарганууд Хөлбөмбөгийн КЛУБ  1 : 20 BRERA ILCH FC  Лигийн намрын улирлын сүүлчийн тоглолтоо хийж буй 2 баг гараандаа гурав гурван гадаад тоглогчоо гаргаснаар тоглолтыг дун цагаан цасан дунд эхлүүлэв. Монголын өвөл ч хэдэн легионеруудад хэцүү л байдаг байх шүү.

 

 

Тоглолт эхлээд 17 дох минутанд Брерагийн багийн ахлагч #10 Х.Цэнд-Аюуш талбайн төвөөс хурдан довтолгоог шалмаг эхлүүлэн, цаашаа жигүүр рүү шилжсэнээр бэлтгэлийн гэмээр хөнгөхөн гоолыг #11 А.Содмөнх орууллаа. Харин 4 минутийн дараа ягаанууд тоог тэнцүүлж, дотор уужруулав. Дандаа олон бөмбөгөөр хожигдоод байхаар тоглогчдын сэтгэл зүй мэдээж хүнд талдаа л байгаа. Багийн дотоод уур амьсгалыг гаднаас нь хараад мэдэх аргагүй. #24 Мендез Лусио Эрнесто дээр хаалгач #1 О.Санчирыг алдаа гаргасан гэж шүүгч торгуулийн цохилт заасан. Бичлэгийг сайн харвал хаалгач түрүүлээд бөмбөгт хүрсэн л харагдсан. Шүүгчийн л үзэмж юм даа. Торгуулийн цохилтыг багийн ахлагч #17 С.Тэнгис хийх гээд бөмбөгөн дээр түрүүлээд ирсэн ч хоорондоо ярилцаж байгаад довтлогч Мендез цохихоор болж, хаалгач түрүүлээд зүүн үсэрч, довтлогч баруун талд нь хялбархан гоолдсон. Энэ нь Төв Азарганууд багийн ч, хувь тоглогчийн ч шинэ улиралд оруулж буй 2 дох бөмбөг нь юм.

 

 

Тоглолтын 27 дох минутаас ногоон харуудын гоолын баяр эхэлсэн. Эхлээд довтлогч #24 Э.Мөнх-Эрдэнэ чөлөөт цохилтоос ирсэн бөмбөг дөнгөж хүрээд л гоолдсон бол 5 минутийн дараа жигүүр рүү цөмөрч орсон довтлогч #5 Герман Лионелд бааараггүй дамжуулалтыг өгөн, тоо 3:1 болов. 39 дэх минутанд Азаргануудын хаалгачийн өмнө байсан 4 -5 хамгаалагч ойлголцоогүйгээс #21 А.Мөнхням бас л амархан гоолыг өөрийн нэр дээрээ бичүүллээ. Эхний үеийн төгсгөлд Илчүүд хоёр ч бөмбөг нэмж оруулсан. Энэ тоглолтын эхний бөмбөгийн эзэн А.Содмөнхийн цохисон бөмбөгийг хаалгач #1 Б.Мэргэн хаавал хаачихаар л байлаа. Дараа нь Япон тоглогч #8 Аито Сато энэ үеийн сүүлийн гоолыг оруулснаар 6:1 гэсэн тоо самбарт бичигдэв.

 

 

Тоглолтын 2-р үед гоолын мөндөр Төв Азаргануудын хаалганд буух шиг болсон. А.Содмөнх энэ үед дахин 5 бөмбөг оруулснаар 7 гоолыг нэр дээрээ бичүүлсэн бол Герман Лионел гоолынхоо тоог 3 болгож, Аито Сато, Г.Тэмүүжин, Г.Ёндонжамц нар тус бүр 2 бөмбөгтэй тоглолтыг дуусгав. Мөн Лионел Сэбастьян, О.Энх-Амгалан нар ч сүүлийн минутуудад гоолдоод амжсан. 21 гоолыг 9 тоглогч оруулснаар өвлийн улирлыг урин дуудсан цан хүүрэг савсуулсан, цастай, жавартай хүндхэн тоглолт ийнхүү өндөрлөлөө.

 

 

 

Тоглолтыг бүтэн үзэх :

 

[embedyt] https://www.youtube.com/watch?v=1twdLletdeE[/embedyt]

 

Тоглолтын гэрэл зургаас

 

 

 

 

Хуваарь ёсоор энэ тоглолтын дараа явагдаж байсан 9-р тойргийн сүүлчийн Дэрэн-Улаанбаатар багуудын тоглолт хойшлов.

 

[embedyt] https://www.youtube.com/watch?v=ruVYX6TeVQQ[/embedyt]

 

 

Mongolian Premier League