Дээд лигийн хамгийн галзуу фэнүүдтэй багийн сүүлийн үеийн сониноос

Гуамын шигшээ багийн од Ийрнест Россоор хүчээ зузаатгасан IHC Apes баг удахгүй эхлэх шинэ улиралд том зорилготой эргэн ирнэ. Шуудхан хэлэхэд шигшээд шалгарч, аваргын төлөө үзэлцэнэ. Тамирчид, багийн удирдлага, галзуу хөгжөөн дэмжигчид гайхалтай улирлыг хамтдаа эхлүүлэхээр зэхэцгээж байна.

 

 

 

“Залуусыгаа санаж байна… Удахгүй уулзацгаая” гэж өнгөрсөн улиралд онцгой тоглолтыг үзүүлж, хөгжөөн дэмжигчдийнхээ хайрыг татсан Кайри Уолкер өөрийн цахим хуудаснаа сэтгэгдлээ бичиж үлдээснээр IHC Apes багийн дараагийн легионер тоглогч хэн байх вэ гэдэг асуултанд хариулт өглөө. Тэр багтайгаа шинэ гэрээ байгуулсан.

 

 

 

 

Мөн лигийн 2023-2024 оны улирлыг 10+, 10+, дабл дабл xийсэн тоогоор Монгол тоглогчдыг тэргүүлэсэн, 21 удаа самбараас бөмбөг авч, нэг тоглолтонд xамгийн олон самбараас булаасан, самбарын мангас А. Базаргүрийг багтаа нэгтгэн, дутагдалтай байсан орон зайг нөxөж чадав.

 

 

 

Апесчуудыг тойрсон сонирхолтой мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр. 2024-2025 оны Үндэсний дээд лигийн драфтаар залуу тоглогч Б. Шинэбаярыг багтаа элсүүлсэн бол баг шинэ хувьцаа эзэмшигчидтэй ч болж байгаа бололтой шүү.