Жош Рок хожлын 3 сумаа алдаж, Англичууд ноёрхсон их шөвгийн тоглолтууд
Дартсын спортын супер тэмцээнүүд шил дараалан үргэлжилсээр. “Гранд Слэм-2023” тэмцээний их шөвгийн тоглолтууд онц сонирхол дүүрэн өрнөж, сум шидэгчдийн эх орны 4 тамирчин хагас шигшээд тунаж үлдлээ. Хамгийн сонирхолтой тоглолт дэлхийн аварга, хашир бурхи Жеймс Вейд болон залуу од Жош Рок нарын хооронд өрнөлөө. Легийн харьцаа 15:15. Шийдвэрлэх 31 дэх легийн тоглолтонд Ж.Рок 136-гаас 40 оноо үлдээв. Ж.Вейд 121-ээс 7-гийн захад хүрээд орхив. Тэгсэн юу болсон гээч залуу эрч хүчтэй тоглогч 20-ын зах руу 3 сум явуулаад алдах нь тэр. Эхний сум нэлээн зайтай, дараагийн 2 сум нарийн захад тун ойрхон тусав. Одоо өрсөлдөгчийн ээлж. Эхний сум тэнэж очоод 11-ийн босоо захыг онолоо. Дараагийн сум байны гадна, харин сүүлийн сум яг байндаа туслаа. Ёстой аймаар драмтай тоглолт гэдэг л энэ байх. Дараагийн оноо ойролцоо тоглолт дэлхийн хошой аварга, Шотланд эр Гарри Андерсон, Лука Хампрьс нарын дунд болж, залуу дартсчин 2 легийн илүүгээр ялалтаа баталгаажуулав. 3 дах тоглолтонд хэсгийн тоглолтонд ихээхэн шуугиан тарьсан Америк тоглогч Стове Бунц, Их Британийн Стефен Бантингийг 16:8-аар буулгаж авсан бол сүүлийн учраа дэлхийн аварга Роб Кросс, ногоон тивийн Дэмон Хетаг 16:6 гэсэн оноогоор хол тасархай буулган авсан байна. Ингээд шил даран ялалт байгуулсан дөрвөн Англи дартсчин хагас шигшээд бүгд үлдэж чадав.
Жеймс Вейд-Жош Рок Бичлэг үзэх