Нөхрөө ганц магтчихъя. Тухайн үед нь бичих гэхээр дургүйлэхээд, уурлах гээд байсан юм. Одоо үсрээд л устгачих гэж гуйна биз. 2021-2022 оны лигнйн үеэр баруун гарын бугуй нь зөөлөн эдийн гэмтэлтэй, яс нь хугарчихсан/бугуйных нь нэг жижиг яс олдохгүй байсан/, хавдар нь ч буугаагүй байж өвчин намдаадаг эм давхарлаж уугаад, тоглолтондоо орсоор Дээд лигийн “Улирлын болон финалын тэргүүн тоглогч /MVP/“- ээр тодорч байж. Хүн өвдсөн, гэмтсэн, ядарсан, гуньсан ямар ч тохиолдолд зорилгынхоо төлөө зогсолтгүй тэмцэх ёстой гэдгийг харуулж, хүүхэд, залуучуудад өөрийн үйлдэл бүрээр зөв зүйлийг үргэлж үлгэрлэж байдаг энэ хүнийг өрөвдөж хайрлах, баярлаж бахдах сэтгэл минь өөрийн эрхгүй төрдөг. Чи минь жинхэнэ тамирчин, тэсвэр тэвчээрийн туйл, мундаг манлайлагч, сайн аав, сайхан хань минь юм аа.

Azure JS