Их буучид тэргүүлэх байр сууриа алдав

Английн Премиер Лиг замынхаа талыг тууллаа. Арсенал Вэстхэмд талбайдаа ялагдал хүлээснээр Ливэрпүль хүснэгтийн дээд талд нэрээ бичүүлэв. Санхүүгийн асуудлаас болж хайран 10 оноогоо хасуулсан Эвэртон унах бүс рүү уначих шахан дэнжигнэсээр байна. Бөмбөгний хасах зөрүүтэй ч улаанууд 7-р байрт өгсөөд ороод ирэв. Харин Астон Виллачууд Топ-3 багийн нэг болж, өнгөрсөн жилийн Ньюкаслын үзүүлсэн амжилтын жимээр замнаж явна. Цайвар цэнхэрүүдийн Де Броин талбайдаа эргэн ирж, гоолын машин Хааландын гэмтэл арай л болоогүй байгаа бололтой. Лигийн сүүлийн хагас тун өрсөлдөөнтэй өрнөх дүр зураг харагдаад л байна даа.