К.Уолкерын дараалсан холын шидэлт багтаа хожил авчрав

423862901_396464726232341_8860249115627533231_n

Плэй-Оффын эхний хасагдах шатны цуврал тоглолт-1. IHC Апес 90:82 Налайх Бизон. Тоглолтын эхний 6 оноог Бизончууд авсан ч тэр дор нь Апесын багийн ахлагч М.Өлзий-Орших 12 оноог дараалан түүж, улмаар тэд багаараа үе тус бүрт илүү оноо авч чадав. Тоглолтын төгсгөл рүү нэг баг нь цэгцтэй хамгаалалтаараа багийнхаа хэмнэлийг барьж тоглосон бол нөгөө баг нь нэг тоглогчоос хэт хамааралтай тоглолтыг илүүд үзэв. Үр дүнд нь багийн ажиллагаа сайтай нь эхний хожлоо өөрийн болголоо. Ялагчдаас К.Уолкер 19 оноо, 6 самбарын үзүүлэлтээр багийнхнаа түүчээлж, шийдвэрлэх үеийн төгсгөлд хийсэн хурдтай оролт, хоёр удаагийн төгс холын шидэлт, 2 торгуулийн шидэлт цувралын эхлэлд өнгө нэмж чадлаа.

 

Багийн ахлагч М.Өлзий-Оршихын яриа   Бичлэг үзэх

Тоглолтын дараах   Хэвлэлийн хурлын бичлэг