Лале дасгалжуулагчийн Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг нэг жилийн хугацаатай хасчээ

418308990_7093058047475403_418067482926449091_n

Энэ улирлын үндэсний дээд лигийн хүрэл медальт IHC Апес багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан Лале Горунович Монгол Улс руу нэвтрэх эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан талаараа өөрийн нүүр номондоо пост оруулжээ. Түүний бичсэнийг сийрүүлэн, спорт сонирхогч уншигчиддаа хүргэе.

“Клубын менежер нь ажлын виз авсны дараа иргэний үнэмлэхээ авах ёстой” гэж мэдэгдээгүйн улмаас хилээр гарахдаа Монгол Улс руу нэвтрэх эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулан, нутаг буцаж байна. Хэрэв дараагийн улиралд Монголын өөр клубт буцаж очих юм бол зарим шинэ клуб бидэнд авсан энэхүү хоригийг цуцлах ёстой болно. @ihc_apes багийн зүгээс бидний хувьд том асуудал үүсгж, тэдний алдаанаас болж ажиллах үндсэн эрх маань эрсдэлд оров. гэхдээ Клубын түүхэн дэх хамгийн сайн үр дүнд хүрч, плей-оффын хагас шигшээд шалгарахад хувь нэмрээ оруулсан биднийг ийм онцгүй байдлаар үдэх ёсгүй! Би аварга багийн дасгалжуулагч байсан, дахиад ч аварга болно! Аварга болохын тулд ялаан дийлэх сэтгэлтэй, мэдлэг чадвар, хичээл зүтгэл, хамгийн гол нь сагсан бөмбөгөө гэсэн хүсэл тэмүүлэлтэй байх ёстой бөгөөд маш удаан хугацаанд шаргуу ажиллах хэрэгтэй! Харамсалтай нь улирлын төгсгөлд бид аваргын төлөө өрсөлдөх авах эрхээ авч чадаагүй! Харин IHC Апес багийн шүтэн бишрэгчид ийм сайхан баяр баясгаланг амсаагүйд чин сэтгэлээсээ харамсаж байна. Учир нь тэд өөрсдийн хүчтэй дэмжлэгээрээ энэ бүхнийг хүртэх ёстой байсан! Би багийн хөгжөөн дэмжигчдээс болон Монголын өнцөг булан бүрийн сагсан бөмбөг сонирхогчдоос маш олон тооны хүндлэл, хайр, дэмжлэгийн мессежийг хүлээн авч байгаа тул зарим чухал баримтууд болон өөрийн санал бодлыг та бүхэнд хүргэх шаардлагатай байгаа юм. БИ СЭТГЭГДЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ болно.

 

 

 

Тэрээр ингэж бичээд, постныхоо комент хэсэгт дараах зүйлүүдийг нэмж бичжээ.

Улирал эхэлснээс хойш хэд хэдэн удаа, би дахин давтан хэлэхэд манай багийн тоглогчид хувь тамирчны үзүүлэлтээр лигтээ 5-р байранд орсон. Багуудаас “Хасын Хүлэгүүд” баг хамгийн хүчирхэг, чадварлаг бүрэлдэхүүнтэй байсан. Манайх бусад бүх багаас илүүтэйгээр шаргуу ажиллан, тоглогчдыг бүх талаар илүү сайжруулах, илүү тэмцэлтэй тоглож байж л хүссэн цолоо хүртэнэ. Бид улирлын туршид маш сайн тоглолтыг үзүүлсэн. Ерөнхийдөө хүснэгтийн тэргүүн байрыг хуваалцсанаар дуусгасан ч чухал мөчүүдэд хэд хэдэн тоглолтонд ихээхэн хохирол амссан. Надад бичлэгүүд бий. Миний бодлоор багийн маань залуус хамгийн үр дүнтэй, сэтгэл татам сагсан бөмбөг тоглож, олон тооны шинэ шүтэн бишрэгчдийг яах аргагүй татаж чадсан. Улирлын эхэн үетэй харьцуулахад нийгмийн сүлжээн дэх дагагчдын тоо үндсэндээ бүтэн 2 дахин нэмэгдсэн. Мөн улиралын 2 MVP/Дотоодын болон гадаад тоглогч/ шагналыг хамсан. Тоглогчдын дийлэнх нь спортын замналынхаа хамгийн шилдэг буюу хамгийн шилдэг улирлынхаа тоглолтыг үзүүлсэн. Хамгийн чухал нь клубын түүхэндээ анх удаа плей-оффын хагас шигшээд шалгарцгаасан.

 

 

 

 

Би хэд хэдэн чухал зүйлийг хэлэх ёстой. Манай легионер тоглогчид гэмтэл болон өвчний улмаас “Бишрэлт Металл”-тай хийсэн хагас шигшээ цувралын өмнө хэдэн 7 хоногийн турш бэлтгэл хийж чадаагүй. Хэдэн тоглолтонд оролцож чадах эсэх нь ч эргэлзээтэй байсан. Дотоодын тэргүүлэгч тоглогчдын нэг манай тамирчны архаг гэмтэл нь сэдэрсэн тул 3 сар гаруй хугацаанд хэвийн, тогтмол шидэлтийн бэлтгэлийг нь ч хийлгээгүй. Хамгийн гол нь бид илүү муу тоглосон ч, ялсан ч, хожигдсон ч гэсэн бууж өгөлгүйгээр өдөр шөнөгүй дүн шинжилгээ, эрэл хайгуул тогтмол хийж, тоглогчиддоо видео бичлэг үзүүлэн, сагсан бөмбөгийн дасгал сургуулилтандаа аль болох анхааран, сайн бэлтгэсэн. Багийнхандаа Аварга цол хүртэтлээ ялалтын аялалаа үргэлжлүүлээрэй гэж хүсч байна.

Багтайгаа 6 сар гаруй хамтран ажиллах хугацаандаа шаргуу хөдөлмөрлөж, нягт ажилласнаар клубын түүхэн дэх хамгийн сайн үр дүнд хүрсэн. Клубын тоглогчид мэдэгдэхүйц сайжирсанд клуб бидэнд талархсангүй. Надад төрсөн өдрийн мэнд ч хүргээгүй өнгөрсөн! Монгол Улсын иргэний үнэмлэх авах ажлыг зохион байгуулаагүй тул Цагаачлалын албанаас хүү бид хоёрыг/Гадаад дасгалжуулагчдыг шийтгэсэн. Гэхдээ буруутай этгээдийг биш. Бид гадаадын иргэд учир энэ дүрэм журмыг сайн мэдэхгүй байсан. Монголд орохыг нэг жилээр хориглосон тул биднийг ажилд авахыг хүссэн Монголын ирээдүйн клуб ирэх улиралд зохих журмын дагуу хоригийг цуцлах үйл явцыг хийх болох нь. Мөн бид гарын үсэг зурсан бичвэрээ монголоос англи, серб хэл рүү хөрвүүлэхгүйгээр, гарын үсэг зурсан баримтынхаа хуулбарыг авалгүйгээр, ядаж л гар утсаар зургаа авахуулахгүйгээр гарын үсгээ зурцгаасан. Энэ бүхэн хууль бус журам гэдгийг надад мэдэгдсэн! Түүхэн дэх шилдэг теннисчин Новак Жокович нэгэн цагт Австралид яг ийм замыг туулж байсныг надад сануулав. Маш онцгүй, эвгүй мэдрэмж. Та бүхэн надад итгээрэй! Бид ийм зүйлийг хүртэх ёсгүй байсан!

 

 

 

Үндсэн цагт нэг бөмбөгөөр тоглолтыг дуусгах боломж байхад нэмэлт цагийн сүүлийн секундэд азтай шидэлтээр дуусгасан гэх олон нийтийн сүлжээн дэх өмнөх 2 бичлэг бол миний нэрийг гутаан доромжилсон, маш бүдүүлэг үйлдэл юм. Эдгээр нийтлэлийг хараагүй бол тайлбарыг сонирхож байгаа хүмүүс уншиж болно. Эсрэг багийн эзэнтэй гэрэл зургаа нийтлэх нь хагас шигшээ тоглолтын үр дүнгийн талаар тохиролцоонд хүрсэн гэсэн үг үү? Мэдээжийн хэрэг үгүй.

 

 

 

 

Бид Монголын сагсан бөмбөгийн холбоо болон лигийг зохион байгуулагчдаас дэмжлэг авч, хоригийг маань цуцлахыг хичээх болно.. Европ дох Сербийн хамгийн шилдэг дасгалжуулагчийн сургуулийн жинхэнэ төлөөлөгчид өндөр цалин авахын тулд сагсан бөмбөгийн үндсэн зарчмуудыг зөрчиж, ялзарсан буулт хийх замаар ажлаа хийхгүй. Тийм ч учраас манай багийн тоглогчдын гаргасан асар их ахиц дэвшил, бидний үзүүлсэн гайхалтай үр дүн, Монголын бүх клубын сагсан бөмбөг сонирхогчдоос ирсэн асар их дэмжлэгт би маш их талархаж, бас бахархаж байна.