Лигийн отгон аваргууд хуурай хожигдов

Монголын Премьер лигийн 2-р тойрог. Хангарьд 0:3 Улаанбаатар   Тоглолтын бүтэн бичлэг үзэх
Эрдэнэтээр овоглосон багийнхан өнгөрсөн улирлын аваргуудыг 3:0-ээр буулган авч, тун чухал ялалт авлаа. Хоёр баг өмнөх тойрогт таарахад Улаанбаатар 2:0-ээр хожсон бол энэ удаа үр дүн эсрэгээрээ болов. Хангарьдаас япон легионер Акиба Шого эхний гоолыг оруулж, багтаа давуу тал авчирсан.
Улмаар 60 дах минутад улирлын мэргэн бууч З.Тэмүүлэн ээлжит гоолоо оруулж, ялалтаа баталгаажуулсан юм. Тэрбээр 10 тоглолтод 10 гоол оруулсан үзүүлэлтээр мэргэн буучдын жагсаалтыг итгэл төгс тэргүүлсээр. Тоглолтын төгсгөлд өөр нэг япон легионер Комура Юта гоолдон эцсийн цэгийг тавив. Хангарьд дараагийн тойрогт Ховдтой тоглох бол Улаанбаатар хүснэгтийг тэргүүлэгч СП Фалконстой тоглох хүндхэн хуваарьтай байна.
430114555_870784941512978_3878445717531021254_n
430114555_870784941512978_3878445717531021254_n

 

Тоглолтын шилдгээр “Хангарьд”-ын япон легионер Акиба Шого тодорлоо. Улирлын дундуурх солилцооны цонхоор “Хангарьд”-д нэгдсэн жигүүрийн хагас хамгаалагч Шого эхний тоглолтдоо тун чухал гоол оруулж, багаа ялалтад хөтөлсөн юм.

 

 

Mongolian Premier League