Манай баг Хонгконгийн багийг хожсоноор хэсгээ тэргүүлэв

FISU-AUB Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол Улсын оюутны шигшээ баг тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтоо Хонгконг багтай хийлээ. Залуус маань тоглолтын эхнээс бүтэн 4 үеийн турш илүүрхсээр 78:56 гэсэн онооны харьцаагаар илт давуу ялалж, хэсгээ итгэл төгс тэргүүллээ. Тоглолтонд багийн ахлагч Энхбаясгалан 21 оноо авч, лидер тоглогчийнхоо үүргийг сайн гүйцэтгэсэн бол Ихбаяр, Мөнхчөдөр, Сүхбат нар 10-аас дээш оноо авцгаажээ. Ингэснээр оюутны шигшээ баг хагас шигшээ тоглолтонд Тайваний багтай учраа таарсан. Энэ тоглолтын өмнө БНСУ-Тайваны багийг 89:82-оор хожиж, хэсгээсээ тэргүүн байраар шалгараад байсан юм.
Тоглолтын гэрэл зургаас
458303926_957945599694268_7215452020305142023_n
458303926_957945599694268_7215452020305142023_n
Багийн ахлагчийн яриа
Тайваний багтай тоглосон эхний тоглолтын талаар хэвлэлийн хуудаснаа…