Манай баг хэсгээсээ 2-р байраар шалгарав

БНХАУ-ын Вүши хотод зохион байгуулагдаж байгаа “FIBA 3X3 Wuxi World Tour” тэмцээнд дэлхийн шилдэг 13 баг өрсөлдөж байна. Чансааны дөрөвт эрэмбэтэй Улаанбаатар ММС Энержи баг чансааны дөрөвт эрэмбэтэйгээр Германы Тубинген багийн эсрэг тоглон, 22:11-ээр буулгаж авав. Онцлох тоглогч Д.Дэлгэрням 9 оноо, 7 самбар авсны 5 нь довтолгооны самбар байлаа.
 Манай залуус хэсгийн 2 дох тоглолтоо Швейцарийн Лозанн багтай хийж, 14:21 гэсэн оноогоор хожигдол хүлээснээр хэсгээсээ дэд байраар шалгарав.