Манай шигшээ багийн амин чухал, заавал хожих ёстой тоглолт!
Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн чухал, үндэсний шигшээ багийн тоглолттой өдөр. Яг жилийн өмнөх энэ өдөр Монголын шигшээ баг Гуамын багт талбайдаа ганцхан оноогоор хожигдож байв. Өрсөлдөгч багийн Японы багтай хийсэн тоглолтоос харахад тэд илүү хүчирхэг, нягт тоглолттой болж. Эхний хагаст тэд тоглолтыг бүрэн хяналтандаа авч чадсан. харин бид тэдэнтэй яаж тоглох ёстой вэ? Энэ асуултын хариулт нь өнөөдрийн 15.00 цагийн тоглолтын дараа тодорхой болно. Хамгийн гол нь манай залуус ЯАГААД заавал хожих ёстой гэж?
1-рт : 6 хэсгийн эхний 2 байрт шалгарсан багууд “Азийн цом-2025” тэмцээний шигшээд шууд орно. 3-р байраар гарсан багууд дахин 2 хэсэгт хуваагдан тоглож, эдгээр 6 багаас дөрөв нь нөгөө 12 баг дээр нэмэгдэн, тивийн аваргын шигшээ тэмцээнд оролцох эрх авна.
2-рт : Гуамын багийг нутагтаа заавал хожих шаардлагатай. Гэхдээ аль болох олон оноогоор хожвол боломж илүү болж ирнэ. Дараа нь айлын талбайд бага оноогоор хожигдох. Хэрэв талбайд нь хожиж чадвал тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг.
3-рт : Шилдэг 16 багт багтаж чадвал ДАШТ-2027 тэмцээний Азийн бүсийн тэмцээний урьдчилсан сонгон шалгаруулалтыг алгасан үндсэн хэсэгт тоглох том давуу талтай. Ийм учраас өнөөдрийн тоглолт Монголын шигшээ багийн хувьд маш том шалгуур, алдаж болохгүй боломж, нөгөө талаараа Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжлийн нэн шинэ түүхийн гараа байх болно. Холбооны болон үндэсний шигшээ багийн удирдлагууд ч гэсэн амжилтаа баталгаажуулбал талархал хүлээнэ. Зорилгодоо хүрч чадахгүй бол харицлагаа хамтдаа үүрэх ухамсар, ёс зүйтэй байх ёстой. Шигшээ багаа Монгол даяараа дэмжицгээе! Урагшаа, залуус аа! Нутгийн минь дэвжээ түших болтугай.
202302.25 UG Арена
[embedyt] https://www.youtube.com/watch?v=CDXwcR90qXA[/embedyt]
Монгол-Гуам. Зүүн Азийн II наадам-1997. Тоглолтын хэсгээс
[embedyt] https://www.youtube.com/watch?v=dcZ-WD8lDP0[/embedyt]
БНХАУ-Монгол. Тоглолтын тойм
[embedyt] https://www.youtube.com/watch?v=wIoxCGb86I8[/embedyt]
Япон-Гуам. Тоглолтын тойм
[embedyt] https://www.youtube.com/watch?v=Tvk1pWbxoW0[/embedyt]