Михаловски : Монгол Майкын тоглолтыг тэсэн ядан хүлээцгээж байна
Нэгдүгээр дивизионы бараг 2000 тоглогч өнгөрсөн улиралд шинэ баг руу шилжиж, коллежуудын эргэн тойрон сэтгэл хөдлөм үйл явдлаар дүүрэн байлаа. Хантер Дикинсон, Макс Абмас болон бусад алдартай одууд порталаас шинэ орон зай олцгоосон. Харин Монгол МАЙК ШАРАВЖАМЦ өнгөрсөн улиралд Дейтоноос Сан Франциско руу шилжсэн бөгөөд Крис Герлуфсений Донс багт хэд хэдэн өндөр түвшний хөтөлбөрт тоглохоор сонгогдсон. Өнгөрөгч улиралд тэрээр “Флайерс”-ын төлөө 32 тэмцээний 20 тоглолтонд нь оролцсон. Түүний 1-р курст авсан нийт оноо 178 оноо/нэг тоглолт тутамд 5,6/ Мөн 29 холын шидэлт/31,5%/байндаа туссан. Монгол Майк бол бөмбөгтэй харьцах ур чадвар, тайлбайг мэдрэх, хамгаалагчдыг байрлуулах чадвар тал дээр үнэхээр гялалзсан нэгэн. Түүнийг авъяас чадварыг таньж мэдэхэд пасгалжуулагч, мэргэжилтнүүд тийм ч их хугацаа зарцуулсангүй. Монголын анхны дивизион 1-ийн тамирчин болсон Майк энэ зун NBA-ийн драфтын сонголтуудыг нягталсны эцэст жагсаалтаа 5 сургууль болгон цэгцэлсэн. Сан Франциско, Мемфис, Индиана, Небраска, Питт багуудаас Донстой нэгдэхийг илүүд үзэв. Саяхан NBA-гийн од асан Жереми Линтэй хамт бэлтгэл хийж байсан нь саяхан Youtube-ийн видеон дээр гардаг. Бичлэг дээр Лин Шаравжамц болон өөр нэг тоглогчдоо “Би гайхаж байна, та нар өндөр нас, насаараа үнэхээр авьяастай юм байна. Би энэ жил таны улирлыг заавал үзэх болно.” Шаравжамц Сан Францискогийн багт нэгдэж, WCC-ийн аварга болж, NCAA -д хөл тавихыг зорьж байна. Майкаас гадна Герлуфсен болон түүний ажилтнууд Стефан Тодорович, Робби Бисли, Жонатан Могбо, Маркус Уильямс болон бусад хүмүүсийг авчирсан. Дончууд шилжилт хөдөлгөөнөөр дүүрэн байгаа бөгөөд тэд энэ улиралд баруун эрэгт нэлээд шуугиан дэгдээх магадлалтай.
Sent 47m ago
Enter
Write to