Монгол Майкын баг NCAA-гийн шинэ улирлын тоглолтоо ялалтаар эхлүүлэв
Гурван үеийн удамт Монгол сагсан бөмбөгч Цэрэнжанхарын Шаравжамцын ЭНХИЙН-ОД өнөөдөр NCAA дэх аялалаа албан ёсоор эхлүүллээ. Эхлүүлэх эхлүүлэхдээ гарааны бүрэлдэхүүнээс талбайд гаран, бас нэгэн нэн шинэ түүхийн түүчээ болов.
Utah Utes 100 : 59 Alcorn State Braves. Манай залуу тооны харьцаа 28:20 байхад холын шидэлтээ амжилттай болгосноор NCAA-гийн анхны оноогоо нэр дээрээ данслуулав. Бичлэг үзэх Удалгүй эсрэг багийн тоглогчоос бөмбөгийг булаан, цагирагт довтлон оноог холдуулан, багийнхнаа сэргээгээд амжлаа. Бичлэг үзэх Тэрээр энэ тоглолтонд 10 оноо, 5 дамжуулалт, 2 самбар, 1 блок, 1 бөмбөг булаалт гэсэн үзүүлэлттэйгээр 27 минутийг талбайд үр дүнтэй өнгөрүүлэв. Монгол тамирчдын, Монгол залуусынхаа оргил өөд тэмүүлэх жимийг Ш.Энхийн-Од өөрийн хичээл зүтгэл бүхнээрээ гаргасаар явна.
Бүтэн тоглолт үзэх :
Тоглолтын өмнө ESPN аналитик Юта багийн хожих магадлалыг 98% гэж таамаглаж байсан нь ёсоор болов..
Юта багийн энэ оны тоглолтын хуваарь :
University of Utah Men’s Basketball