Монгол Майкын оновчтой дамжуулалтууд ганган байлаа

Ш.Энхийн-Одын багийн улирлын 2 дох тоглолт, 2 дох хожил 84:52. Талбайд 25 минут буюу хамгийн олон минутийг өнгөрөөж, 7 оноо, 1 самбар, 5 дамжуулалт, 2 дамжуулалт таслалт, 1 хаалт хийв. Дасгалжуулагч түүнд ачаа үүрэх хугацааг хангалттай өгдөг болжээ. Энэ хамгийн сайн мэдээ. Дээр нь Америкчүүдэд түүний тоглолт таалагдаад эхэлсэн нь бүүр найс Дараагийн тоглолт Boise State гэсэн чангахан учраатай даваа гаригийн өглөө ээлжит тоглолтоо хийнэ. Сан-Францискочууд эрвийх дэрвийхээрээ бүгд хөдөлж,гийн хамт олон, найз нөхдөөрөө бүгдээрээ ирж, багаа, Монгол хүүгээ дэмжиж, монголчууддаа уриалж, үлгэр жишээ үзүүлж байгаа нь бахархууштай. Мөн “Таван Цагариг” сонины АНУ дах сурвалжлагч Ц.Энхтүвшин, мэргэжлийн фото зурагчин Gionata Boogii нарт улирлын турш SF багийн талбай дээрээ хийх тоглолтыг сурвалжлах медиа эрхийг хөөцөлдөн авч өгсөн нь бүүр сайн хэрэг. Дэм дэмэндээ дээс эрчиндээ. Манай вэб сайт сагсан бөмбөг цэсэндээ “Монгол Майк” булан нээсэн байгааг дуулгая.
Майкын постер зураг

Майкын постер зураг

Сэлгээнд ч гэсэн үүрэгтэй сууна

Сэлгээнд ч гэсэн үүрэгтэй сууна

Би МОНГОЛ зогсолт

Би МОНГОЛ зогсолт

Талбай дээр жинхэнэ аз жаргал бий

Талбай дээр жинхэнэ аз жаргал бий

Майкын постер зураг Сэлгээнд ч гэсэн үүрэгтэй сууна Би МОНГОЛ зогсолт Талбай дээр жинхэнэ аз жаргал бий