Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн спортын анхны гавъяат тамирчин Цэрэнжанхарын Шаравжамцын хүү Энхийн-Од NBA-гийн үүдээр орохын өмнөх маш сонирхолтой аялал болох NCAA дэх замналаа эхлүүлж байна. Түүний бүрэлдэхүүнд нь багтсан San Francisco Dons анхны тоглолт. CHASE CENTER-ийн гадаа түүний зурагтай сурталчилгаа ганган харагдаж байгаа биз. Домогт дасгалжуулагч Фил Жексонтой уулзаж, Ж.Литэй бэлтгэлээ базааж, бооцоот шидэлтийн ялагч болсон гээд Монгол Майкыг тойрсон мэдээллүүд сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татсаар. Өнөөдрөөс бүүр ч илүү болох биз. Аливаа зүйлийн анхдагч гэдэг шанг татах амаргүй бөгөөд түүхэн бөгөөд хариуцлагатай хувь заяа түүний өмнө гэрэлтэж байна. Залуу минь, амжилт!

(1)
mike
(1) mike

[embedyt] https://www.youtube.com/watch?v=4_veGVODvK0[/embedyt]