Бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах XV тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчид Мальдив Улсад хүрэлцэн очоод байна. Өнөө өглөө МБФХ-ныхон тамирчиддаа амжилт хүсэн, үдэн гаргаж өгсөн бөгөөд манай залуус өнгөтэй, чансаатай, гал цог, жавхаа хийморьтой байж, алтан соёмбот төрийн далбаагаа олонтоо мандуулан, өнгөрсөн жилийн амжилтаа бататгах итгэл төгс байна.