Монголын боулингчид Лас-Вегаст нэжгэр наадав

Америк дахь Монголчуудын Боулингийн Холбооноос зохион явуулдаг “MABA CUP” нээлттэй тэмцээн Лас Вегас хотод байрлах “Sam’s Town” боулинг төвд 3 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд “Golden Ball”/Сан Франциско/, “Hawk Strike”/Денвер/, “Chicago Bowling Club”/Чикаго/, “Starts”/Индианаполис/, “Mongol Nomads” /Вашингтон ДС/ хотуудын боулинг клубууд болон Сиэтл, Нью Жерси мужуудаас боулингийн нийт 96 тамирчид ирж оролцлов. Тус холбооны 15 жилийн ойн тэмцээнд багийн амжилтаар Денвер хотын “Hawk Strike” клуб тэргүүлж, 4 дэхь жилдээ MABA цомын эзэд болсон бол 2023 оны “Мастер тоглогч”-оор 4 жил дараалан эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлээд байгаа Э.Насандэлгэр/Mongol Nomads/ шалгарлаа. Мөн ойн хүрээнд боулингийн спортыг олонд түгээх үйлсэд үргэлж идэвхийлэн оролцож, хамт олондоо үлгэр дуурайлал үзүүлсээр ирсэн дараах тамирчдыг алдаршууллаа. Үүнд: Хамгийн өндөр 300 онооны эзэд О.Мөнхбат/Chicago/, Э.Насандэлгэр/Mongol Nomads/, С.Гантулга/Hawk Strike/, Д.Амартүвшин/Chicago/, хүндэт ерөнхийлөгч Ц.Мөнхзаяа/Chicago/, Д.Нямтогтох/Hawk Strike/, Л.Цогт-Эрдэнэ/Mongol Nomads/, Г.Баатар/Starts/, Д.Оргилмөнх/Golden Ball/, хүндэт тамирчин “Chicago bowling club” Ц.Батбаяр, Д.Отгонбаатар, “Hawk Stirke” Г.Ширмэнзагас, З.Янжмаа, “Golden Ball” Б.Болортуяа, Б.Сэргэлэн, “Mongol Nomads” П.Шижир, Ц.Пэрэнлэй.
Энэ жилийн тэмцээний ивээн тэтгэгчээр “Baki Cup” ажиллан, тэмцээнийг 3 өдрийн туршид амжилттай зохион байгуулахад “Golden Ball”, “Hawk Stike” клубын хамт олон дэмжлэг үзүүлжээ. Ингэээд тэмцээний төрөл тус бүрийн дүн танилцуулъя.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл А бүс :
1-р байр Вашингтон ДС – Э.Насандэлгэр
2-р байр Вашингтон ДС – Ц.Одхүү
3-р байр Денвер – П.Нямдорж
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл Б бүс :
1-р байр Денвер – С.Гантулга
2-р байр Вашингтон ДС – Л.Тулга
3-р байр Вашингтон ДС – Т.Дүүрэнбаяр
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл С бүс :
1-р байр Сан Франциско – Т.Баттулга
2-р байр Денвер – Г.Баярцогт
3-р байр Вашингтон ДС – Ж.Ууганбат
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл А бүс :
1-р байр Денвер – Ч.Нямханд
2-р байр Денвер – Ш.Нарантуяа
3-р байр Чикаго – Л.Мөнхзаяа
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл Б бүс :
1-р байр Вашингтон ДС – П.Байгалмаа
2-р байр Сан Франциско – Д.Эрдэнэчимэг
3-р байр Вашингтон ДС – Э.Хишигсүрэн
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл С бүс :
1-р байр Сан Франциско – Г.Дэлгэрмөрөн
2-р байр Денвер – О.Өлзийсайхан
3-р байр Денвер – О.Зүлэгсайхан
Эрэгтэйчүүдийн багийн төрөл :
1-р байр Денвер – П.Очирхуяг, Э.Энхболд, П.Нямдорж
2-р байр Вашингтон ДС – Э.Насандэлгэр, Л.Тулга, П.Батзаяа
3-р байр Сан Франциско – П.Билгүүтэй, Б.Улаанаа, Д.Гарамбазар
Эмэгтэйчүүдийн багийн төрөл :
1-р байр Денвер – С.Пунсал, Б.Эрдэнэцэцэг, Ш.Нарантуяа
2-р байр Вашингтон ДС – Х.Сайнзаяа, П.Байгалмаа, Б.Оюунцэцэг
3-р байр Денвер – Ч.Нямханд, Э.Мандухай, З.Янжмаа
Эрэгтэйчүүдийн хосын төрөл :
1-р байр Денвер- П.Очирхуяг, Э.Энхболд
2-р байр Вашингтон ДС – Ц.Одхүү, Т.Дүүрэнбаяр
3-р байр Денвер – П.Нямдорж, С.Гантулга
Эмэгтэйчүүдийн хосын төрөл :
1-р байр Денвер – С.Пунсал, Ш.Нарантуяа
2-р байр Вашингтон ДС – Б.Оюунцэцэг, П.Байгалмаа
3-р байр Денвер – Ч.Нямханд, Б.Эрдэнэцэцэг
Эрэгтэй, эмэгтэй холимог багийн төрөл :
1-р байр Денвер – Ш.Нарантуяа, П.Нямдорж, Э.Энхболд
2-р байр Сан Франциско – П.Билгүүтэй, М.Шинэцэцэг, Б.Улаанаа
3-р байр Денвер – П.Очирхуяг, С.Пунсал, С.Гантулга
Бүх тоглолтуудын нийлбэр оноогоороо бусдыгаа тэргүүлсэн буюу хамгийн чансаатай “High Average” тоглогчдоор Ш.Нарантуяа/Денвер/, Э.Насандэлгэр/Вашингтон ДС/нар тодорсон бол “MABA CUP” тэмцээний хамгийн өндөр онооны эздээр Чикагогийн 2 тамирчин Ц.Батбаяр/290/, Л.Мөнхзаяа/261/ нар шалгарчээ. Эдгээр өндөр оноо нь зөвхөн энэ жилийн төдийгүй “MABA CUP” 15 жилийн түүхэн дэх хамгийн өндөр оноо гэдгээрээ онцлог юм.
Эх сурвалж : Америк дахь Монголчуудын Боулингийн Холбоо