Монголын марафонч Г.Хишигсайхан Японд түрүүлэв
Японд болсон хагас марафон буюу 21 км-ын “Ageo international half mararthon” уралдаанд манай хоёр тамирчин хурдаа сорьсноос эмэгтэйчүүдийн ангилалд Галбадрахын Хишигсайхан 1:10.32 цагийн амжилтаар түрүүлж, цомын эзэн боллоо. Тэрээр энэ амжилтаараа тус зайн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Хөнгөн атлетикийн тамирчин маань өмнө нь “KIX senshu”, “Ningbo Marathon”, “Сансар марафон-2023”, “Улаанбаатар-2023” марафонд түрүүлж байсан бөгөөд БНХАУ-ын Ханжоу хотноо болсон Азийн зуны спортын наадамд 7-р байр эзэлсэн юм.