Монголын хөнгөн атлетикч Ц.Баттулга Паралимпын наадмын мөнгөн медальтан боллоо
“Парис-2024” Паралимпын XVII наадам тав дах өдөр Монголын тамирчин, ОУХМ Ц.Баттулга хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд дасгалжуулагч Д.Махаширагийн удирдлага дор өрсөлдөж, 11.9 м-ийн амжилтаар Паралимпын наадмын мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр Паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд медаль хүртсэн манай анхны тамирчин болж байна. Энэ нь паралимпын наадмын Монголын баг тамирчдын 6 дах буюу 2 дох мөнгөн медаль. Тамирчин Ц.Баттулга 33 настай. Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн шүдний эмч мэргэжилтэй бөгөөд Булган аймгийн Сайхан сумын харъяат, аймгийн хурц арслан Цэгмnдийн агсны хүү юм. Тэрээр өнгөрсөн жил болсон “Ханжоу-2024” Азийн наадмаас хүрэл медаль, Бээжингийн гранпри болон Бүх Оросын тэмцээний алтан медальт шилдэг тамирчин.
Медалийн болзол хангасан баярт мөч
[embedyt] https://www.youtube.com/watch?v=Ee6zjFOWTN0[/embedyt]
Гэрэл зургийг Ж. Адилбиш
Медалиа гардан авсны дараа…
[embedyt] https://www.youtube.com/watch?v=E8XhxvkJy74[/embedyt]