Монголын өсвөрийн шатарчин Идэрийн Цэнгүүн 5 жилийн ган гачигийг тайллаа

468539347_3834807006783053_1457048758416038958_n
Нарлаг Италиас өнөөдрийн хүйтэн жаврыг хайлуулам сайхан мэдээ ирлээ. Монтэсильвано хотноо 10 илүү хоног нанчилдаж, барианд орж буй “8, 10, 12 насны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ий 9-10 насны охидын ангилалд тулалдсан Монгол Улсын 3 удаагийн аварга, 31-р сургуулийн сурагч, “Сүү”ХК, “Босоо ноён”клубын тамирчин WCM Идэрийн ЦЭЛМҮҮН алтын дайтай ХҮРЭЛ медаль хүртэж, Италийн тэнгэрт Монгол сайхан эх орны минь алтан соёмбот далбаа намирах нь. Ийнхүү 2019 оноос хойш тасраад байсан бөмбөрцгийн мидаалийн буухиаг залгуулан, их ган гачигийг тайлан хур бороог орууллаа ЦЭЛМҮҮН. Алтын дайтай гэсэн нь учиртай. 9 өргийн дараа 8.0 оноотой бүх тоглогчдыг цор ганцаараа тэргүүлж явсан И.Цэлмүүн маань 10-р тавилд Амэрикийн WCM Аймээ Яангийн эсрэг +6 бүхэл давуу ялалтын байрлалтай, бүтэн 30 минут хангалттай цагтай нөхцөлд тооцооны алдаа гаргаснаар сайхан хожлоо салхинд хийсгэсэнд өмнөөс нь харамсаад байхын шиба юм аа. Өчдөр хожоол өнөөдөр эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй тэнцээгээ бариад л 2024 оны ДЭЛХИЙН АВАРГА цолыг хүртэх байлаа. Алтан шаргал мидаалиа, Хүрэл мидааль болгоод өнгийг өөрчилцөн. Асар их үнэтэй сургамж авлаа. Шатарт нэг алдаа бүхнийг өөрчилдөг ийм л харгис спорт. За яахав, яахав. Чамлахаар чанга атганаа хө. Хүсэлтэйгээрээ баян болдоггүй, хүчтэйгээрээ ноён болдоггүй юм. Хүссэн нь зүүдэггүй Дэлхийн аваргын ХҮРЭЛ мэдаалийг хүзүүндээ зүүхнээ ИДЭРИЙН ЦЭЛМҮҮН. Арыг нь дааж сумыг нь зөөж, бүх хорыг найруулдаг дасгалжуулагчдын баг FM Э.Энхнар, MK Б.Очирсүх нарт ХАЛУУН БАЯР ХҮРГЭE. Очкогийн хувьд Цэлмүүнийгээ аваад, Итали руу ниссэн. Эцэг эх, гэр бүлд нь congratulations. Охиноороо бахархах эрхтэй. Монгол Улс тунхагласны 100 жилийн ойн билэгт сайн өдөр Дашзэвэгийн Шаравдорж Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртэн, Идэрийн Цэлмүүн Дэлхийн дэвжээнд МОНГОЛ хэмээн сүрэг чонын улианаар чангахан хашгирлаа. Дашням, балжинням, Кайсса гурав нэг уртраг, өргөрөг дээр зэрэгцлээ. ИДЭРИЙН ЦЭЛМҮҮН зөвхөн Монгол улсын аварга биш юм. Дэлхий хэмээх цэнхэр гаригт 10 насны охидын ангилалд ХӨЗРИЙН ТҮҮЗ, ГОЛ ДҮР нь юм байна. Харлаа, үзлээ, бахархалаа.