Надад саналаа өгсөн 43261 иргэд сонгогчиддоо БАЯРЛАЛАА
Миний бие УИХ-ын 10-р тойрог нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгууллаа. Нийт сонгогчдын гурван хүн тутмын нэг нь надад саналаа өгчээ. Төрийн сонгуульдаа идэвхтэй оролцсон бүх сонгогчиддоо чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхнийхээ итгэлийг итгэл зүтгэлээр хичээнгүйлэн ажиллаж, хариулах болно.